ОХУ хэвлэлийн эрх чөлөөгөөр сүүл мушгив
- 2018-04-27
- Дэлхий
- 1
АНУ-д төвтэй “Фрийдом хаус” байгууллагаас дэлхийн хэвлэл мэдээллийн эрх чөлөөт байдлын индекст жил бүр дүн шинжилгээ хийдэг билээ. Энэ жил 180 орны хэвлэл мэдээллийн байгууллагад мониторинг хийсэн ба ОХУ 148 дугаар байрт жагсчээ. Орос ийнхүү сүүл мушгисанд тус улсын төр, засгийн байгууллагууд хэвлэл мэдээллийн хэрэгслийг суртал ухуулгын зэвсгээ болгон ашиглаж буйтай холбон тайлбарлажээ. ОХУ-ын төрөөс мэдээллийн хэрэгсэлд үзүүлэх нөлөө мэдэгдэхүйц хүчтэй, дарамттай болсныг тус улсын хэвлэлүүд онцолсон байна. Тухайлбал, “Америкийн дуу хоолой” радиод “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл үзэн ядалтын зэвсэг үү, эх сурвалж уу” гэсэн нийтлэл гарчээ.
Хууль, эрх зүйн шинэ хэм хэмжээ нь хэвлэл мэдээллийн байгууллагуудын боломжийг хязгаарлаж, ингэснээрээ Үндсэн хуульд заасан иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлаж, төрөөс үл хамааралтай иргэний засаглалын хөгжилд саад болдог аж. Үүний гол шалтгаан нь Холбооны болон Бүс нутгийн засаг захиргааны удирдлагууд өөрсдийн тухай шүүмжлэлийг хумих сонирхолтой холбоотой талаар эх сурвалжид дурдсан байна. Түүнчлэн Венесуэл 143, Мексик 147, Хятад 176, Беларусь 155, Казахстан 158 дугаар байрт жагсчээ.
Б.Цэнгэл
Сэтгэгдэл (1)
Зочин (202.179.25.153)
Янкууд худлаа шааж байна. Орос, манай хоёр шиг сайн муугаа замбараагүй нийтэлдэг хэвлэл, мэдээлэлтэй орон байхгүй, Хятад гэсэн бол үнэмших байлаа.