Мал төллөлт 43.5 хувьтай байна
- 2018-04-30
- Орон нутаг
- 0
Дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн байдлаар оны эхний 28.2 сая хээлтэгчийн 43.5 хувь буюу 11 сая 863.2 мянган эх мал төллөж, 11 сая 328.2 мянган төл бойжиж байна.
Энэ нь Монгол Улсын мал сүрэг 36.8 мянган ботго, 134.7 мянган унага, 344.2 мянган тугал, 6 сая 343.4 мянган хурга, 4 сая 514.4 мянган ишгээр өссөн үзүүлэлт юм. Төл бойжилт 97 хувьтай байгаа бөгөөд төлийн тоо өмнөх долоо хоногоос хоёр саяар нэмэгджээ гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)