Европын комисс технологийн компаниудыг торгоно

“Гүүгл”, “Фэйсбүүк”, “Амазон” зэрэг технологийн тэргүүлэгч компанид гурван хувийн орлогын татвар ногдуулах Европын комиссын шийдвэр шүүмжлэлд өртөж эхэллээ. Европын холбооны зарим улс болон олон улсын татварын байгууллага татвар ногдуулахын оронд өөр гарц хайх хэрэгтэй гэж үзэж байгаа юм байна. Тухайлбал, Люксембург, Мальта улсын төлөөлөгчид бүх компанид эрх тэгш үйлчлэх, урт хугацааны татварын шийдлийг олох хэрэгтэй гэсэн саналыг гаргажээ.

Европын комиссын шинэ татварт технологийн 200 гаруй компани хамрагдахаар байгаа юм.

Тат­варын үр дүнд Европын холбооны татварын орлого жилд зургаан тэрбум ам.доллараар нэмэгдэх урьдчилсан тооцоо гарчээ. Европын комисс дэлхийд тэргүүлэгч технологийн компаниудыг хэтэрхий бага татвар төлдөг, хуулийн цоорхойг ашиглаж татвараас зайлсхийдэг гэж буруутган, шинэ татвар ногдуулах саналыг хүргүүлээд байгаа юм.

Б.Саруул

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)