Н.Цэрэнбат: Шонхор шувуутай холбоотой асуудлаар Засгийн газар хуралдсан удаагүй
- 2018-05-04
- Байгаль орчин
- 2
Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ. Тэрбээр “Миний бие шонхор шувуутай холбоотой ямар ч асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулаагүй. Мөн Засгийн газрын хуралдаанаар шонхор шувуутай холбоотой ямар нэг асуудал огт хэлэлцээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” хэмээсэн юм.
Мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад доорх хариултыг өгсөн юм.
-Шонхор шувууг жилд тодорхой хэмжээгээр экспортолж, улсын төсөвт тодорхой хэмжээний орлого оруулах асуудал байдаг уу?
-2013 онд Засгийн газрын тогтоолоор идлэг шонхор шувууг арилжааны шугамаар гаргахыг хориглосон. Энэ тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөг үйлчилж байгаа.
-Ж.Энхбаяр Засгийн газрын нууц тогтоолоор 750 шонхор шувууг зарсан байна гэх мэдээллийг байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдэд өгсөн шүү дээ?
-Энэ тоог яаж гаргаад байгааг мэдэхгүй байна. Ж.Энхбаяр гишүүн энэ тооныхоо задаргааг өөрөө тайлбарлах байх. Миний бие Засгийн газрын гишүүнээр томилогдсоноосоо хойш өнөөдрийг хүртэл шонхор шувууны асуудлаар Засгийн газрын хуралдаанд асуудал оруулаагүй гэдгээ хэлсэн.
-УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хэлэхдээ “Жилд 250-270 орчим Шонхор шувуу барих зөвшөөрлийг олгодог байсан. Одоо ч иймэрхүү хэмжээнд л олгож байгаа” гэж хэлсэн. Энэ нь ямар шугамаар гарч байгаа гэсэн үг вэ?
-1994 оноос хойш Арабын улс орнуудтай дипломат харилцааны хүрээнд гаргаж ирснийг л хэлсэн байх.
Сэтгэгдэл (2)
dahiad ene sybyynii yiliig yzeed yzeerei!!!eh oron serj endiih heregtei! (148.60.92.227)
Dahiad ene sybyytai hel am gargaad yzeerei malnyyd aa!!dahiad enyygeer menge olood yzeerei!alalzana syy!!!ene sybyy Mongol nytagtaa amidrah hybitai ta nar sig tenegees iluu Mongol gazariig onoj tersen yrjij baigaa yum,eh orondoo eleggyi tord syygaa ta nar sig maluud hereggyi ee!ene sybyy nydtei bidend hamgiin heregtei!mal aa!!
Zochin (66.181.183.92)
Zaraj bolohgui. Harin diplomat hariltsaa geed hahuuliar mungiin halaaslaad, ulsad neg ch tugrug ugulgui gargadag geh oilgoj boloh uu?