Улсын хэмжээнд 391 нуур тойром, 344 гол горхи, 760 булаг шанд ширгэжээ
- 2018-05-06
- Байгаль орчин
- 0
Сүүлийн жилүүдэд болж буй уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас шалтгаалан мөнх цас, мөсөн голын усны нөөцийн хэмжээ 30 орчим хувиар багассан болохыг судлаачид тогтоожээ. 2017 оны байдлаар л гэхэд Монгол Улсын хэмжээнд 391 нуур тойром, 344 гол горхи, 760 булаг шанд ширгэсэн байна. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас усан гадаргын ууршилт Монгол орны хэмжээнд 2016-2035 оны хооронд жилд дундажаар 107-165 мм, 2050 онд 96-364 мм, 2080 онд 150-370 мм-ээр нэмэгдэх судалгааны дүн гарчээ.
Үүнтэй холбоотойгоор гол мөрний эх болсон мөнх цас, мөсөн голын хайлалт хурдацтай нэмэгдэж болзошгүй гэж судлаачид үзэж байгаа юм байна.
Б.Энхээ
Сэтгэгдэл (0)