Гурван аймгийн зургаан суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна
- 2018-05-08
- Орон нутаг
- 0
2018 оны 5 дугаар сарын 7-ны байдлаар Архангай аймгийн Хотонтын сум дамнасан голомт /Хотонт, Өгийнуур/, Ихтамир сум, Өвөрхангай аймгийн Өлзийт, Зүүнбаян-Улаан сум, Төв аймгийн Жаргалант сум гэсэн нийт гурван аймгийн зургаан суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна.
2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш хорио цээр бүхий сумдад өвчлөл нэмэгдсэн мэдээлэл ирээгүй байна. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж байсан хорио цээрийн дэглэм 4 дүгээр сарын 26-нд цуцлагдсан.
Сэтгэгдэл (0)