Хаврын тариалалтын ажил жигдэрч байна
- 2018-05-10
- Орон нутаг
- 0
Энэ онд улсын хэмжээгээр 408.9 мянган га-д үр тариа, үүнээс 390.4 мянган га-д улаанбуудай, 15.5 мянган га-д төмс, 8.4 мянган га-д хүнсний ногоо, 32.0 мянган га-д тэжээлийн таримал, 41.9 мянган га-д тосны ургамал, 6.5 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 513.2 мянган га-д тариалалт хийнэ.
Хаврын тариалалтад зүтгэх хүчний трактор 3230, үр тарианы үрлүүр 2254, хөрс боловсруулах техник 5424, төмс, хүнсний ногооны үрлүүр 498 ажиллах бөгөөд техникийн парк ашиглалтыг 80-85 хувиар тооцоход тариалалтын ажлыг 14-17 хоногт багтаан гүйцэтгэх техникийн боломж бүрдсэн болно.
Тариалалтын ажил 05 дугаар сарын 08-наас жигдэрч, 10-ны байдлаар улсын хэмжээгээр 34 мянган га-д үр тариа, үүнээс 33.9 мянган га-д улаанбуудай, 723 га-д төмс, 640 га-д хүнсний ногоо, 40 га-д тэжээлийн, 7930 га-д тосны ургамал, нийтдээ 43.3 мянган га-д тариалалт хийснээр үр тарианы тариалалтын явц 8.3 хувь, төмс 4.6 хувь, хүнсний ногоо 7.5 хувьтай явагдаж байна.
Засгийн газрын шийдвэрийн дагуу импортын 1 тонн элит үрийн худалдах үнийг 660 мянган төгрөг, 1 дүгээр үржүүлгийн үрийг 620 мянган төгрөг, дотоодын ургацаас нөөц бүрдүүлсэн сортын үрийг 570 мянган төгрөгөөр тус тус тогтоож, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан 400 гаруй аж ахуйн нэгж, иргэнд 23.7 мянган тонн буудайн үрийг Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн тариаланчдад 10 хувийн урьдчилгаатай олгож байна.
Мөн “НИК” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 3.5 мянган тонн шатахууныг орон нутгийн шатахуун түгээх станцуудаар дамжуулан бөөний үнийг 1720-1800 төгрөг, жижиглэнгийн үнийг 1949-2080 төгрөгөөр тус тус тооцож, 50 хувийн урьдчилгаатай, бордоо, ургамал хамгааллын бодисыг 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгох ажлыг шуурхай зохион байгуулж байна.
Сэтгэгдэл (0)