Зэрлэг ан, амьтдыг хамгаалах зорилгоор таван газарт камер суурилуулжээ

Хөвсгөл аймгийн Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газраас зэрлэг ан, амьтдын гүйдлийг хянах, хууль бус анчдыг илрүүлэх зорилгоор таван жим дээр таван камер байрлуулсан байна.
Хөдөлгөөнийг өөрөө мэдэрдэг камерийг өнгөрсөн жилээс тавьж эхэлсэн бөгөөд камерт зэрлэг ан, амьтдын гүйдэл мөн тусгай хамгаалалттай газарт нэвтрэн орж байгаа хүмүүсийн зөрчил илэрч, байгаль хамгаалагчид тухай бүрийд нь хэлж сануулан иргэдийг тусгай хамгаалалттай бүсээс гаргаж байжээ.
Мөн хавар болж ногоо гарч эхлэхэд зэрлэг амьтдад эрдэс тэжээл дутагддаг учраас дөрвөн цэгт 300 кг давс тавьж, байгаль хамгаалагчийн хараа хяналтан дор шаардлагатай цэгүүдэд биотехникийн арга хэмжээ авч байгаа гэнэ.

Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газарт 60 гаруй зүйлийн хөхтөн амьтан түүн дотор нэн ховор, ховордсон аргаль, янгир, хандгай, хүдэр, чацуулан зэрэг 20 гаруй  төрлийн амьтан байдаг ажээ.

Б.Гантуяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)