Хэрлэнгийн эрэг дээр ноосны үйлдвэр барьсан хятад иргэний барилгыг нураана

Монгол Улсын зүүн хязгаар болох Дорнод аймагт хятадууд гаарч эхэллээ гэсэн мэдээлэл гарсаар байгаа. Учир нь хэдхэн хоногийн өмнө монгол хүнийг “Миний газар нутаг дээгүүр явлаа” хэмээн загнаж буй хятад иргэн Мио Фуюан гэгч эрийн эрээ цээргүй авирласан бичлэг олон нийтийн сүлжээнд хүчээ авсан.
Тэрбээр Дорнод аймагт олон жил амьдарч байгаа бөгөөд монгол эхнэртэй аж. Ноосны үйлдвэр барих газрын зөвшөөрөлтэй байсан бөгөөд түүнийг нь аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн захирамж гаргаж зөвшөөрлийг нь цуцалсан. Гадаадын иргэнд газар урт хугацаагаар газар эзэмшүүлэх эрх зүйн орчин байхгүй учраас эхнэрийнхээ нэрээр газар авсан байжээ.

Үйлдвэр барихаар барьсан барилгыг нь нурааж, газрыг нь албадан чөлөөлөх болсныг ч дуулгасан юм.
Ноосны үйлдвэрийн барилга барьж, түүгээр ч зогсохгүй химийн хорт бодис ашиглан Хэрлэн голын эрэг дээр ноос угааж болзошгүй байсан энэ үйлдлийг таслан зогсоож, эзэмшлийн газрын зөвшөөрлийг нь цуцлах болсонд орон нутгийн иргэд дэмжиж байгаа ажээ.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • asuult (74.96.154.56)

    2018-05-13

    Үнэн үү, нураасан уу тэгээд?