Архангайд шатрын УАШТ эхэллээ
- 2018-05-20
- Орон нутаг
- 0
Монголын шатрын холбоо, Архангай аймгийн ИТХ, ЗДТГ хамтран УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нарын ивээл дор Шатрын улсын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг Архангай аймгийн Цэцэрлэг хотноо зохион байгуулж байна. Тэмцээний нээлтэд Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, Засаг даргын орлогч Б.Болормаа, МШХ-ны Ерөнхийлөгч Ц.Сайнбаяр, Гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр, Дэд ерөнхийлөгч, хошууч генерал Б.Баярмагнай, "Алдар" спорт хорооны дарга, МУГТ, Дархан аварга Г.Өсөхбаяр, МШХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Түмэнбаяр, УЗ-ийн гишүүн Г.Баатар, ЕНБД Б.Наранбаатар тэргүүтэй оюуны спортыг дэмжигчид, үе үеийн төлөөлөгчид, нутгийн зон олон оролцож, шатарчиддаа мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүслээ. Энэ үеэр тэмцээнд оролцогч 24 шилдэг шатарчны сугалааг арын сайхан хангайн нутгаас төрөн гарсан алдартнууд алд цэнхэр хадгийн хамт гардуулан өглөө.
Өрөг нүүх нээлтийн үйл ажиллагааны эхний нүүдлийг тэмцээнд оролцогч ахмад болон залуу тамирчид МШХ-ны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр, Дархан аварга Г.Өсөхбаяр, Олон улсын шүүгч Дэлхийн шатрын холбооы удирдах зөвлөлийн гишүүн Jamie Kenmure нартай нүүн эхлүүлсэн байна.
Б.Саруул
Сэтгэгдэл (0)