Гүйж биеэ эрүүлжүүлэн, хог түүнэ

 Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Байгаль Орчны газар, нийслэлийн Тээврийн газар, нийслэлийн Баянзүрх дүүргийн ЗДТГ хамтран “Гүйе! Түүе!” уриан доор зуслангийн оршин суугч иргэдийн ая тухтай амьдрах таатай орчинг бүрдүүлэх, зуслангийн бүсийн байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хөрс усны бохирдол, хог хаягдал, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Зуслангийн ногоон бүсийн их цэвэрлэгээ” үйл ажиллагааг маргааш зохион байгуулах гэж байна. Залуучуудын сайн дурын оролцоонд суурилах “Зуслангийн ногоон бүсийн их цэвэрлэгээ” нийслэлийн Баянзүрх дүүргийн ХХ хорооны нутаг дэвсгэрийн Гачуурт тосгон, “Маршалын гүүрнээс Баянзүрх хайрхан, Хар усан Тохойгоос “Монгол Шилтгээн” Туул гол дагуу “Шинэ амралт”-ын урд талаас “Минж нутагшуулах төслийн нэгж” ОНӨҮГ-ын доод талын тохой хүртэл 5-6 км орчим газрыг цэвэрлэх юм. Сайн дурын үйл ажиллагаанд оролцох залуучууд нийслэлийн Хангарьд ордны автомашины зогсоолоос 09.00 цагт хөдлөх аж.

Нийслэлийн Тээврийн газраас бэлтгэсэн автобусанд сууж, цэвэрлэгээ хийх газарт очиж болно. Тус үйл ажиллагааг дэмжиж “Монголын Бодибилдинг фитнессийн холбоо” ТББ-ын гишүүн 100 гаруй залуу оролцохоос гадна нийт 20 гаруй байгууллагаас мбөн тооны залуучууд оролцохоор саналаа ирүүлжээ. Хогоо түүнгээ дасгал хийх “Гүйе! Түүе!” залуучуудын сайн дурын аяныг цаашид тогтмол зохион байгуулж, нийслэлийн иргэд Улаанбаатар хотдоо тав тухтай, цэвэр цэмцгэр орчныг хамтдаа бүрдүүлэх болно гэж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас онцлов.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)