Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт улсын хэмжээнд 80 хувьтай явагдаж байна

2018 оны 4 дүгээр сард ОХУ-ын Мал, амьтан хамгаалах холбооноос шүлхий өвчнөөс сэргийлэх II ээлжийн 4 сая тун вакцин нийлүүлсэн. Уг вакцинаар Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр, Булган, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Дундговь, Төв, Улаанбаатар гэсэн 15 аймгийн 99 сум, дүүргийн 6 сая толгой малыг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн. Энэ дагуу 2018 оны хаврын шүлхийн вакцинжуулалтын гүйцэтгэл 17-96 хувийн биелэлттэй байгаа бөгөөд улсын хэмжээнд вакцинжуулалт 80 хувьтай явагдаж байна. 

Одоогоор Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багт 5 дугаар сарын 26-нд бог малд шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн. Тиймээс Өгийнуур сумын болон зэргэлдээ сумдын малыг вакцинжуулж байна.  

 

Б.Цогт

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)