Төл бойжилт 96.4 хувьтай байна
- 2018-06-11
- Орон нутаг
- 0
2018 оны 6 дугаар сарын 8-ны байдлаар оны эхний 28.2 сая хээлтэгчийн 66.6 хувь буюу 18 сая 820.9 мянган эх мал төллөж, 17 сая 892.2 мянган төл бойжиж байна.
Энэ нь Монгол Улсын мал сүрэг одоогийн байдлаар 56.4 мянган ботго, 505.4 мянган унага, 906.6 мянган тугал, 9 сая 603.3 мянган хурга, 6 сая 820.7 мянган ишгээр өссөн үзүүлэлт юм. Төлийн тоо 7 хоногоос 200 мянгаар нэмэгдлээ. Төл бойжилт 96.4 хувьтай байна.
Сэтгэгдэл (0)