Хоёр настай охиныг эрэн хайх ажиллагааг зогсоожээ
- 2018-06-15
- Орон нутаг
- 0
Энэ сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд ээж дүү нарынхаа хамтаар хонинд явж байхдаа сураггүй алга болсон 2 настай охиныг эрэн хайх ажиллагааг эцэг эхийнх нь хүсэлтээр өчигдөр 17.00 цагт зогсоожээ. Тус суманд эрлийн баг, аймгийн Засаг даргаар ахлуулсан аймгийн Онцгой байдлын комисс, аймгийн Хүүхдийн төлөө Зөвлөлийн бүрэлдэхүүн болон алга болсон охины эцэг, эх, ах дүүсн нутгийн иргэд эрлийн ажиллагаанд оролцсон байна. Эрлийн багийнхан 10 километрийн радиуст дотор охины байж болох бүх газраар зургаа хоногийн турш эрэл хайгуулын ажиллагааг үргэлжлүүлсэн ч ямар нэгэн ул мөр олж чадаагүй ажээ. Одоо цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах үйл ажиллагаа үргэлжилж байна.
Охин ээж, эгч, дүү нарынхаа хамтаар явж байсан бөгөөд ээж нь дүүг нь аван уул өөд гарсан хойгуур хээр харж үлдсэн эгч нь тэр хоёрын араас охиныг үлдээн явжээ. Харин буцаад ирэхэд охин үлдсэн газраасаа сураггүй алга болсон байжээ. Нутгийн иргэдийн хэлж буйгаар охины алга болсон азар нь хад чулуу, нүх ихтэй газар аж.
Сэтгэгдэл (0)