65 насандаа тэрбумтан болохын тулд гадныхан өдөрт хэдэн доллар хуримтлуулдаг вэ

Тэрбумтан болох хэцүү гэж үү?

Хэрэв та яг одооноос төлөвлөж эхэлбэл таны бодсон шиг хэцүү зүйл биш юм. "Smart Couples Finish Rich"-ийн зохиолч Дэвид Бах, 65 насандаа тэрбумтан болохын тулд өдөрт хэдэн доллар хадгалах талаар сонирхолтой тооцоолол гаргажээ.  

Та тэрбумтан болохыг хүсэж байна уу? Та тэрбумтан болох нууцыг тайлмаар байна уу? Үүний нууц бол ердөө л тасралтгүй хуримтлуулж сурах юм. “Бага наснаасаа хуримтлуулж эхлэх нь тэрбумтан болох хамгийн энгийн нууц юм” гэж Бах хэлсэн байдаг.

Хэрвээ та, 65 насандаа тэрбумтан болохыг хүсэж байвал доорх хүснэгтийн дагуу хуримтлуулж эхлээрэй.

Энгийн тооцоолол хийж үзье. Дээрх аргаар хуримтлуулж чадвал жилийн 12 хувийн өгөөжтэй бөгөөд таны хуримтлалаас ямар нэгэн татвар хасагдахгүй.

Тэгэхээр та хаанаас, хэзээ эхлэх хэрэгтэй вэ? Мэргэжилтнүүд 401 (k) эсвэл Roth IRA-д хөрөнгө оруулалт хийхийг зөвлөнө.

Харин Бах, өдөр тутмын жижиглэн худалдан авалтаас татгалзаж хуримтлуулж эхлэхийг зөвлөдөг. Жишээ нь: Та өдөр бүр кофе, амттан худалдан авдаг бол аль нэгийг хасах эсвэл өнжөөд нэг удаа авах зэргээр зардлаа хэмнэж болох юм. Хуримтлуулж эхэлсэн өдрөөс хойш олон жилийн дараа таны хуримтлуулсан мөнгө зөвхөн нэг кофеноос ч илүү ихийг худалдаж авахад хангалттай хүрэлцэнэ гэдэгт итгэлтэй байна.

 

Эх сурвалж: "Smart Couples Finish Rich" Дэвид Бах

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Мөнгө юу ч алга даа хөө. (103.229.123.126)

    2018-06-20

    Юун мөнгө хадгалах вээ. Гадаадад сая сая доллараар казино тоглодог алддаг , тэрбум төгрөгөөр ганц муу мал морь адгуус аваад уядаг зардаг , хоолонд ороод 100 $ - р амаа арчдаг , нойлд ороод 20000 төгрөгөөр бөгсөө арчдаг , Сарын нууц амрагтаа lexus 570 бэлэглэдэг Ийм луйварчид хулгайч хахуулчид эх орон оо зарагсад төрийн өндөр дээд алба хашсан хашдаг хүмүүсийн л мөнгийг нь авч ядарсан ардын хүүхдүүдэд хадгаламж нээгээч ээ. Сая сая доллараар чинь овоо хэдэн зуун мянган хүүхдэд данс нээнэ шдээ. Төрөөс төрсөн тэрбумтанууд тэдний гар хөлүүд утсан хүүхэлдэйнүүдийн л луйвардсаныг эргүүлж авья аа.

  • зочин (66.181.187.223)

    2018-06-20

    Манайд бол хүүнээс татвар аваад 10 хувь алга болно.

  • Нийтлэг Монголчуудын Өмнөөс (66.181.182.237)

    2018-06-20

    Өдрийн хоолоо яая гэж байхад юун кофе амттан авах:))