Өлзийт суманд фитнессийн тоног төхөөрөмж суурилууллаа

Төсвийн тухай шинэ хуулийн дагуу Монгол Улсад 2013 онд анх удаа Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан бий болж энэ сангаас хуульд заасан дөрвөн итгэлцүүрт үндэслэн аймаг, нийслэлд орлогын шилжүүлэг олгох, аймаг нийслэл нь мөн аргачлалын дагуу сум, дүүрэгтээ Орон нутгийн хөгжлийн санд хөрөнгө хуваарилах үйл ажиллагаа эхэлсэн билээ. Энэ сан нь орон нутгийн хөгжлийн тулгамдсан асуудлыг тухайн нутагт оршин суугаа иргэдээс нь гаргасан санал санаачилгын үндсэн дээр шийдвэрлэх,төсвийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжихэд зориулан хуваарилж буй хөрөнгө оруулалт юм.

Тэгвэл Баянхонгор аймгийн Өлзийт сумд 2018 оны ОНХС-ийн хөрөнгө оруулалтын зардлаас "Бодь цамхаг" ХХК-тай шууд гэрээ байгуулан 9.9 сая төгрөгийн төсөвт өртөгтэй фитнессийн тоног төхөөрөмжийг Өлзийт сумын Сайн-Оюут сургуулийн хуучин спорт зааланд суурилуулсан нь орон нутагт жишиг болохуйц үйл явдал болжээ.

Б.Энхзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)