Монголбанк ЭКО алтны үйл ажиллагааг дэмжин ажиллана

Монголбанк “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн санд аа” аяны хүрээнд шударга олборлолтын стандартыг бүрэн хангасан бичил уурхайчдын гар аргаар олборлон, баяжуулсан экологийн цэвэр алт буюу Эко алтыг олборлох үйл ажиллагааг дэмжиж Монгол Улсын валютын санг нэмэгдүүлэх зорилгоор 2018 оноос Эко алтыг экспортлох ажлыг эхлүүлж байна.

Эко алт гэдэг нь  бичил уурхай эрхлэгчдийн олборлосон алт нь химийн хорт бодис ашиглаагүй, хүний эрхийг дээдэлдэг, хүүхдийн хөдөлмөрийг мөлжөөгүй, байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулсан гэдгээ гуравдагч олон улсын аудитын байгууллагаар жил бүр шалгуулж баталгаажуулж үнэлгээ авахыг хэлнэ.  Энэхүү үнэлгээг авсан тохиолдолд олборлосон 1кг алт тутамд 4,000-6,000 ам.долларын урамшууллыг олгодог.

Манай улсын хувьд улсдаа төдийгүй Азид анх удаа 2015 онд Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн дэмжлэгтэйгээр Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулдаг бичил уурхайчид, нөхөрлөл хоршоодыг дэмжин ажилладаг Хувиараа Ашигт Малтмал Олборлогчдыг Дэмжих Холбоо (ХАМОДХ) ТББ нь Шударга Олборлолтын экологийн цэвэр алт үйлдвэрлэгч ангилалд гэрчилгээ авсан юм. 2016 - 2017 онуудад тус ТББ нь нийт 2 кг эко алт туршилтын журмаар экспортлон килограм тус бүрд 6,000 ам долларын урамшуулал авч ажиллажээ.  

Шудрага олборлолтын стандартыг хэрэгжүүлснээр бичил уурхайчид хариуцлагатай уурхайн олборлолт эрхлэх мэдлэг мэдээллээр хангагдах төдийгүй тогтмол ажлын байраар хангагдах улмаар орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах өндөр ач холбогдолтой юм.

 

Монгол банк

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)