Гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас бага байна

Гол мөрний хур борооны үерийн оргил үе гол төлөв 7 дугаар сард ажиглагддаг. Энэ жилийн хувьд агаарын температур зарим нутгаар олон жилийн дунджаас дулаан, зарим хугацаанд агаар хэт халснаас шалтгаалан ихэнх нутгаар гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байна. Тухайлбал Хөвсгөлийн уулсаас ихтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий болон Орхон голын дагууд, мөн Хангай нурууны араас эх авсан Идэр, Чулуут, Суман голууд, Сэлэнгэ мөрний адгаар, Хэнтэй нуруунаас усжих Хэрлэн, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Онон голуудын усны түвшин олон жилийн дунджаас 10-40 см бага  байх ба  Алтай нуруунаас усжих Ховд, Буянт, Турган, Сагсай зэрэг бусад томоохон гол мөрний хувьд олон жилийн дунджийн орчим  байх төлөвтэй байна.

Гэхдээ  тухайн үед орох хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлалтай. Түр зуурын аадар борооны улмаас хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ. Иймд хуурай  сайр, гуу жалга болон гол мөрөн даган нутаглаж буй малчид, хөдөлмөрчдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.

 

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)