Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын иргэдийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд бүрэн хамрууллаа

“Спейшл Майнз” нь дэлхийн хэд хэдэн орноос хөрөнгө оруулалтаа 100 хувь татан, өндөр ур чадвартай хүний нөөцийн багийг бүрдүүлж, хөдөлмөрийн үнэлэмжийг зохих журмын дагуу үнэлэн олгож, дээр дурьдсан аюулгүй ажиллагааны технологийг нэвтрүүлэн хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж буй уурхайн компани юм. Тус компани нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 4 багийн нийт иргэдийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, зөвлөгөөнд үнэ төлбөргүй бүрэн хамруулсан байна. Баян-Овоо сумын иргэдийн хувьд нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтэнүүдэд үзүүлэх боломж тэр бүр байдаггүй.

Харин “Спейшл Майнз” компаний зүгээс энэ сарын 27,28,29-ний өдрүүдэд Улаанбаатар хотоос нарийн мэргэжлийн, туршлагатай, чадварлаг эмч нарын багийг урьж, Баян-Овоо сумын иргэдээ эмч нарын үзлэгт бүрэн хамруулах ажлын амжилттай зохион байгуулсан байна. Үзлэгээр иргэдэд ЭХО, шүд, эмэгтэйчүүд, арьс, харшил, дотоод шүүрэл, бамбай, сахар, нойр булчирхай, дотор, хавдарын үзлэг, оношилгоо хийж, энэ талын зөвөлгөө мэдээллийг өгсөн байна.

“Спэйшл майнз” компани Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын иргэдийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд бүрэн хамрууллаа Arslan.mn

Үзлэгийн үеэр Дотрын эмч н.Нарантуяа хэлэхдээ “Баянхонгор аймгийн хувьд ундны ус шүлтлэг ихтэй байдаг учраас иргэдийн хувьд бөөр чулуужих, цөс чулуужих өвчлөлүүд их байна. Чихрийн шижин, харшлын гаралтай өвчлөлүүд бага байна. Бусдаар бол харьцангуй эрүүл байна. Урьдчилан сэргийлэх чиглэлээр эмч нар маань дор бүрдээ холбогдох зөвөлгөө, мэдээллийг иргэддээ өгч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тал дээр зөвлөж ажиллаж байна. Алслагдсан сумын хувьд тэр бүр эмч нар ирээд байх боломж хомс юм байна. Үүнийгээ ч иргэд их хэлж байна, иймэрхүү үзлэг оношилгоо хийж байгаа нь иргэдийн хувьд маш чухал хэрэгтэй зүйл боллоо гэдгийг илэрхийлсээр байна. Манай хувийн хэвшлүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд иргэд рүүгээ чиглэсэн иймэрхүү ажлуудыг хийж байгаа нь сайхан санагдлаа” гэлээ.
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын иргэдийн зүгээс нарийн мэргэжлийн эмч нар ирж, үзлэг оношлогоонд хамруулж байгаад сэтгэл өндөр байсан юм. Үзлэгийн үеэр Баян-Овоо сумын иргэн Ш.Лхамсүрэн хэлэхдээ “Сая ЭХО-д харууллаа. Эмч нь маш сайхан зөвлөж, хэлж өгч байна. Нойр булчирхай өвддөг гэж бодоод яваад байсан юм. Гэтэл нойр булчирхай зүгээр. Цөс их өтгөрөлттэй байж. Мөн энд шүдээ бүрэн үзүүлэ, хиймэл шүд газар дээр хийж өгч байгаа нь их сайхан санагдлаа. Бид тэр болгон аймгийн төв, хот ороод үзүүлээд байж чаддаггүй. Хотод очлоо гээд үнэ, очер нь дийлддэггүй. Гэтэл ийм сайхан боломж гаргаж өгч байгаа энэ компаний хамт олондоо талархмаар байна” хэмээлээ.

“Спэйшл майнз” компани Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын иргэдийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд бүрэн хамрууллаа Arslan.mn

“Спейшл Майнз” нь нийгмийн хариуцлагаа ухамсарлаж орон нутгий хөгжилд бодитой хөрөнгө оруулалтыг өнгөрөгч 3 жилийн хугацаанд тасралтгүй хийжээ. Орон нутаг сумаас мах болон хүнсний хангамжаа татсаар Мандалхайрханы 1-р багаас л гэхэд 240 орчим сая төгрөгийн махны худалдан авалт хийсэн байна. Мөн аймгийн хөгжилд зориулан 800 гаран сая төгрөгийн хандив, тусламж, улс, орон нутгийн төсөвт 3.7 тэрбум гаруй төгрөгийн татвар төлсөн зэргээр аймаг орон нутагт шууд болон шууд бус замаар 4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийжээ.

Манай компани нь 130 ажилтантай. Түүний 96 ажилтан нь орон нутгаас бүр тодруулбал Баянхонгор аймаг, сумын харьяат иргэдийг ажилтанаар сонгон ажиллуулж шаардлагатай сургалт, хөтөлбөрт хамруулсаар байна. Эдгээр ажилтнуудаар тогтохгүй тэдний ард байх 400 гаран өрхийн гишүүдэд бодит хувь нэмрээ оруулсаар ирсэн.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)