Малдаа яваад алга болсон хүү нууранд живсэн байжээ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харъяат 16 настай эрэгтэй Г өнгөрөгч зургаадугаар сарын 28-ны өдөр малдаа яваад сураггүй алга болжээ. 

Тодруулбал тус сумын Харганат  багийн “Аарцат” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 45 км-т/ тус сумын харъяат иргэн  Г /16 настай, эрэгтэй/ 06.28-ны өдрийн 08:00 цагт малдаа яваад сураггүй болсон мэдээлллийг 06.29-ний өдрийн 11:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, Цагдаагийн газрын 4 алба хаагч, орон нутгийн 40 хүн, нийт 50 хүн, 28 техник хэрэгсэлтэйгээр 06.29-ний өдрөөс эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. 

Өчигдөр буюу /2018.07.02/  12:05 цагт тус сумын Харганат багийн “Аарцат” гэдэг газар “Жижиг” нуур /3 м гүнээс/-аас цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)