ЭЕШ-д 800 оноо авсан сурагчдыг 1 сая төгрөгөөр урамшуулав
- 2018-07-03
- Орон нутаг
- 3
Улсын хэмжээнд Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн төгсөгчдийн үзүүлсэн амжилтаар Дорнод аймаг нэгдүгээр байрт шалгарсан дүн мэдээ гарсан билээ. Тодруулбал, Дорнод аймаг улсын хэмжээнд дахин тэргүүлсэн бөгөөд Монгол хэл, Математик, Хими, Биологи, Физик, Нийгмийн ухаан, Гадаад хэл гэсэн долоон хичээлээр манлайлж, 11 хүүхэд 800 оноо авсан амжилттай байна.
Дорнод аймгийн удирдлагууд Элсэлтийн ерөнхий шалгалтын хичээлүүдээр улсад үзүүлсэн амжилтыг үнэлж, 2015 оноос эхлэн жил бүр элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч бүрт 1 сая төгрөг, сурагчаа бэлтгэсэн багш нарт 500 мянган төгрөгийг аймгийн Засаг даргын нэрэмжит мөнгөн урамшуулал олгож ирсэн.
Тэгвэл өнөөдөр их дээд сургуулийн хуваарь олголтын үеэр ЭЕШ-т 800 оноо авсан 11 сурагч, бэлтгэсэн 11 багшид мөнгөн шагнал гардуулжээ. Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “Бид хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулах ёстой, яагаад гэвэл бидний үр хүүхдүүд уламжлан Монгол улс, Дорнод нутгийнхаа хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэнэ, тиймээс хүүхдийн төлөө бүхий үйл ажиллагаанд аймгийн хүүхдийн төлөө зөвлөл хамтарч өндөр ач холбогдож өгч оролцдог. Нийт төгсөгчид дөө амжилт хүсэн ерөөж мэргэжлээрээ сурч боловсрон, мэргэжилдээ эзэн болж, энэ сайхан тал нутагтаа эзэн байж, эх болсон Дорнод нутгаа хөгжүүлэх үйлсдээ, улам хичээн зүтгээрэй гэж эрхэм дүү нартаа захья” гэлээ.
Сэтгэгдэл (3)
Zochin (139.5.216.50)
Bolovsroliin yam yasan udaan shalgdag yum hudlaa shte uursdiinhuu bulihaig hj bgd l dung n medeelsen biz de il tod yum yu ch alga
Zochin (139.5.216.50)
Ene ESH iin shalgaltiin matemaikiiin text zadarsan gj bn shte dornod aimag olood avtsiin bishu
tyyt (103.9.90.130)
зөв шүү. ирээдүйгээ ингэж урамшуулж байх хэрэгтэй. хэрэгтэй хэрэггүй зүйлд үрсэнээс л дээр. том хөрөнгө оруулалт, том урам юм шүү.