Наадмаар цаг агаар ямар байх вэ
- 2018-07-06
- Байгаль орчин
- 0
Цаг уур, орчны шинжилгээний газраас баяр наадмын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг гаргажээ.
Улаанбаатар хотын 2018 оны долдугаар сарын 10-13-ны цаг агаарын урьдчилсан төлөв:
Долоодугаар сарын 10-нд: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Дуу цаилгаантай. Салхи зүүнээс 5-10м/с, түр зуур ширүүснэ. Өдөртөө 18-20 градус шөнөдөө 11-13 градус дулаан байх төлөвтэй.
Долоодугаар сарын 11-нд: Шөнөдөө үүл багасна, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ. Түр зуурын бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос 5-10м/с, түр зуур ширүүснэ. Өдөртөө 22-24 градус шөнөдөө 10-12 градус дулаан байх төлөвтэй.
Долоодугаар сарын 12-нд: Үүлшинэ. Түр зуурын бороо орох төлөвтэй. Салхи зүүн өмнөөс 5-10м/с, түр зуур ширүүснэ. Өдөртөө 27-29 градус шөнөдөө 15-17 градус дулаан байх төлөвтэй.
Долоодугаар сарын 13-нд: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 4-9м/с. Өдөртөө 28-30 градус шөнөдөө 16-18 градус дулаан байх төлөвтэй.
Анхааруулга
Долоодугаар сарын 6-13-ныг хүртэл ихэнх нутгаар бороо орж, ялангуяа Хангайн уулархаг нутаг, төв, зүүн аймгуудын нутгаар зарим үед усархаг бороо аадар орох магадлалтай тул үер усны аюулаас онцгой сэрэмжлээрэй.
Сэтгэгдэл (0)