Зарим гол үерийн түвшинг 15-75 см давсан байдалтай байна
- 2018-07-15
- Орон нутаг
- 0
ЦУОШГ-аас 2018 оны долоодугаар сарын 14-ний өдрийн байдлаар Хэнтийн нуруунаас эхтэй Балж, Онон, Хэрлэн болон Алтайн нуруунаас усжих Ховд, Увс нуурын савын Хархираа зэрэг гол үерийн түвшинг 15-75 см даван тус тус үерлэж байна гэж мэдээллээ.
Долоодугаар сарын 14, 15- ны өдрүүдэд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар орох усархаг аадар борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэнэ хэмээн ЦУОШГ-ын Гадаргын усны судалгааны хэлтсээс мөн мэдээлэв.
Тиймээс Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Балж, Орхон, Сэлэнгэ, Чулуут зэрэг голын дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)