Хууль бусаар алт олборлож байгаа иргэд, аж ахуйн нэгжид арга хэмжээ авлаа
- 2018-07-18
- Орон нутаг
- 1
Увс аймгийн Тариалан сумын Бор хавцал болон Орлогын голын эхэнд нөхөн сэргээлт хийх нэрийдлээр алт олборлож байсан иргэдэд аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ын дарга Б.Бат-Ерөөлтөөр ахлуулсан ажлын хэсгийнхэн шаардах бичиг хүргүүллээ.
Ажлын хэсэгт ХОХБТХ-ийн ахлах мэргэжилтэн З.Ганболд, МХГ-ын улсын байцаагч Ц.Баттулга, МХГ-ын улсын байцаагч Д.Сэнгэжав, БОАЖГ-ын мэргэжилтэн Б.Батзул, ГХБХБГ-ын дарга Ц.Энхбаатар, Цагдаагийн газрын эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Цогоо нар багтсан байна. Ажлын хэсгийнхэн өчигдөр тухайн газар дээр очиж ажиллажээ.
Сэтгэгдэл (1)
(103.229.123.250)
#ХАР ѲДѲР Оюутолгойн баялаг 400 тэрбум доллараар тогтохгүй. Зөвхөн Оюутолгойн баялгийг зөв ашиглахад Монгол улс, монголчуудын бүх ядуурал, ажилгүйдэл, авилгал, шударга бус зэрэг сөрөг бүхэн арилж, сайн бүхэн дэлгэрэх боломжтой. Харамсалтай нь эдгээр нөхдийн гарын үсэг зурсан тохиролцоогоор энэ бүхэн хэрэгжих боломжгүй болгосон! Үр хүүхэд монголчууддаа өвөг дээдсээс өвлүүлсэн баялгийг газар нутагтай нь устай юутай хуутай нь гадныханд бэлэглэж байж юун ч их сүр бадруулж байсан юм бэ дээ, тухайн үедээ. Энэ хар өдөр бол 2009 оны 10-р сарын 6-ны өдөр байсан!!!