Улсын чанартай 100 гаруй км замд эвдрэл үүсчээ
- 2018-07-19
- Орон нутаг
- 0
Энэ талаар Зам тээврийн хөгжлийн яамны замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ “Зургаа, долоодугаар сард орсон аадар борооны улмаас нийт 100 гаруй километр Улсын чанартай замд эвдрэл үүссэн. Эвдрэлийг тухай бүрт нь засварлахаар АЗЗА-ын компаниуд ажиллаж байна. Энэ жил АЗЗА-тад 24 тэрбум төгрөг хуваарилагдсан. АЗЗА-ын компаниуд үерийн улмаас үүссэн эвдрэлийг өөрсдийн нөөц бололцоог ашиглан, зээл аван, авто замын тухай хуульд заасны дагуу замыг бэлэн байлгах үүргийн дагуу засварыг хийн ажиллаж байгаа” гэв.
Мөн өчигдөр /2018.07.17/ Сүхбаатар аймагт үер бууж, үерийн улмаас зургаан километр замд эвдрэл үүссэн байна.
Сэтгэгдэл (0)