Булган аймгийн иргэн О.Болдсайхан зургаан хүний амь амарлаа
- 2018-07-19
- Орон нутаг
- 1
Булган аймгийн Тэшиг сумын иргэн О.Болдсайхан усанд осолдох дөхсөн 6 хүний амь насыг аварсан сайхан үйлс бүтээжээ.
Тус сумын Эгийн голын Энтийн гарам хавьд модон завиар ус гатлах гэж яваад завь нь хөмөрч усанд унасан хүмүүс аврал эрсэн байна. Тэр үед ойрхон байсан иргэн О.Болдсайхан сэлж очин том хүн, хүүхэд нийлсэн 6 хүний амийг нь аварсан талаар ЦЕГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл (1)
AX (150.129.143.225)
Ямар их буян хийгээ вэ. Орон нутгийн удирдлага төрийн дээд байгууллагад тодорхойлж шагнал урамшил олгуулах хүсье