Хурд хэтрүүлсний улмаас ноцтой осол гарч хоёр хүүхэд энджээ

Төв аймгийн Баян сумын нутаг Мааньт чиглэлийн замд өчигдөр өглөө 08.00 цагийн үед ноцтой осол гарчээ. "Тоёота Приус" маркийн автомашин  хурд хэтрүүлж бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоны улмаас осолдож, хоёр хүүгийн амь эрсэджээ.
Үлдсэн хоёр хүүхэд, хоёр том хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах яаралтай тусламжийн тасагт эмчмлгээнд орсон ч биеийн байдал хүнд байна. Тухайн ослыг харсан гэрч “Машины дугуй нь хагарч буудсаны улмаас замаас гарч агаар дээр хэд хэдэн удаа эргэлдэн газар унасан” гэж мэдүүлжээ. Осол гарсан газар  Замын цагдаагийн алба үзлэг шинжилгээ хийж байна. 

 

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)