“Эко алтан заамар”, “Хурай” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлтийг АМГТГ-т хүргүүллээ
- 2018-07-22
- Байгаль орчин
- 1
БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газраас “Эко алтан заамар” ХХК болон, “Хурай” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай албан дүгнэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт өнөөдөр хүргүүллээ.
Ажлын хэсэгт БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б.Саран, Ой, Ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Отгонтөгс, Хуулийн хэлтсийн мэргэжилтэн М.Мөнхзаяа, Сав газрын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Д.Чулуунхүү нар ажилласан бөгөөд дараах үндэслэлийг харгалзан үзсэн байна.
“Эко алтан заамар” ХХК нь Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг зөрчсөн тус тус зөрчсөн байна. Иймээс долдугаар сарын 16-ны өдрийн 2018/02 тоот дүгнэлтээр MV-007712 тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг гаргажээ.
Харин Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт үйл ажиллагаа явуулж байсан “Хурай” ХХК нь Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг зөрчиж үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон тул тус компанийн “MV-000201” тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай 2018/01 тоот дүгнэлтийг гаргасан байна.
Сэтгэгдэл (1)
(103.229.123.250)
УИХ-ААС СҮРЖИН ЗАРЛАСАН ОЮУТОЛГОЙГ ШАЛГАХ АЖЛЫН ХЭСГИЙНХЭН ТАГ БОЛЖЭЭ. АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ Д.ТЭРБИШДАГВА, БӨХ Б.БАТ-ЭРДЭНЭ НАР ОЮУТОЛГОЙД ОЧИЖ ДАЙЛУУЛААД АМАА ХАМХИСАН. ХАРИН АЖЛЫН ХЭСЭГТ ОРЖ АЖИЛЛАСАН ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГЫНХАН ӨӨРСДИЙН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ ДҮГНЭЛТЭЭ ГАРГААД УИХ-ААР ХЭЛЭЛЦЭХИЙГ ХҮЛЭЭСЭЭР ИТГЭЛ АЛДАЖ ЭХЭЛЖ БАЙНА. МОНГОЛ ТӨМӨРЛӨГ НИЙГЭМЛЭГИЙН ТЭРГҮҮН Ц.БЭЭЖИН АЖЛЫН ХЭСЭГТ ОРЖ АЖИЛЛАСАН ТУХАЙГАА ЯРЬЖ БАЙНА!