Говь-Алтайн Чандмань суманд цасаар шуурчээ
- 2018-07-23
- Орон нутаг
- 1
Монгол орны нийт нутгаар хур тунадастай байгаа. Долдугаар сар гарсаар говийн аймгуудын зарим сумыг эс тооцвол ган тайлагдаж, зуншлага сайхан болсон гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин хэлсэн.
Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр Говь-Алтай аймгийн Чандмань суманд цас орж, шуурчээ.
Тус аймагт 2018 оны энэ долоо хоногт үргэлжлэн хур тунадастай байх ажээ. Тодруулбал, энэ сарын 25-26-нд зарим газраар түр зуурын, дуу цахилгаантай бороотой. Алтайн өвөр говь, Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говиор шөнөдөө 18-23, өдөртөө 30-35, бусад нутгаар шөнөдөө 12-17, өдөртөө 23-28 хэм дулаан байх юм байна.
Сэтгэгдэл (1)
zochin (66.181.178.29)
gaihaad baih zuil bishee.bi ene aimgiinh manai sumand ch uduud tsas orj l baidag