Ч.Хүрэлбаатар: ОУВС-гийнхантай цалин, тэтгэвэр нэмэх асуудлаар шийдэлд хүрнэ

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк Улаанбаатар-Дархан чиглэлд өргөтгөл шинэчлэлт, Дархан-Алтанбулаг чиглэлийн авто замд засвар шинэчлэлийн ажлыг хийх 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн төслийн хэлэлцээр байгууллаа. Гэрээнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн нар гарын усэг зурсан юм. Энэ үеэр Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ "Зам дагаж хөгжил гэдэг. Монгол Улсын хувьд маш чухал авто зам болох Улаанбаатараас Дархан Алтанбулаг чиглэлийн 311 км авто замыг шинэчлэн өргөжүүлэх болсонд таатай байна. Энэ зам манай улсын хувьд эдийн засгийн маш чухал ач холбогдолтой. Үүнийг ойлгож Азийн хөгжлийн банк бидэнд тусалж, бүс нутгийг хөгжүүлэх төслийн хүрээнд дэмжлэг үзүүлж байгаад баяртай байна. Энэ жил барилгын ажлыг эхлүүлэхийн төлөө ажиллана. Улаанбаатар Дархан чиглэлийн замыг өргөтгөх зайлшгүй шаардлагатай. Энэ замд есөн хар цэг буюу байнга аваар, осол гардаг газрыг тодорхойлсон. Бид барилгын зургийг захиалж хийлгэнэ. Ингэхдээ замыг өргөжүүлж, бэхжүүлсэн, есөн хар цэгийг засах даалгавар өгнө. Мэдээж бүх замыг засахаас гадна шинэчилж өргөжүүлнэ. Энэ ажил Азийн хөгжлийн банкны хяналтад явна. Тендерийг Азийн хөгжлийн банкны шаардлагын хүрээнд Зам тээврийн яам зарлана" гэлээ. 

Энэ үеэр уг зээлийн талаар болон цаг үеийн асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.

-Уг зээлийг ямар нөхцөлтэйгөөр авч байна вэ. Хэдэн хувийн хүүтэй, хэчнээн жилийн хугацаанд төлж дуусах вэ?

-Азийн хөгжлийн банктай 60 сая ам долларын авто-зам өргөтгөл, шинэчлэлийн төсөлд гарын үсэг зурлаа. Тодорхой хэмжээнд хугацаа алдсан боловч өнөөдөр энэ ажлыг эхлүүлэх боломжтой болж байна. Дархан чиглэлийн авто замыг концвссоор барихаар болж гэрээнд гарын үсэг зурсан ч тэр нь ажил хэрэг болж чадаагүй өнөөдрийг хүрсэн. Учир нь, гүйцэтгэгч компани нь санхуүжилтээ олж чадахгүй нөхцөл үүссэн. Эдийн засгийн тооцоогоо хийгээд барих боломжгүй гэсэн мэдэгдлийг Засгийн газарт өгсөн. Засгийн газарт мэдэгдсэнийх нь дараагаар Азийн хөгжлийн банктай ярилцаж, харьцангуй богино хугацаанд энэ хэлэлцээрийг хийлээ. 60 сая ам.доллар гэдэг бол 150 тэрбум төгрөг. Энэ их мөнгөөр шинэ зам тавихгүй яагаад засч, шинэчилж байгаа юм бэ гэх гомдол гараад байгаад хариулт өгье. Хоёр хэлийг холбосон "Нэг бүс, нэг зам" төслийн хүрээнд зам барина гээд дөрвөн жилийн өмнө хийсэн гэрээг цуцалж болохгүй, энэ асуудал өнөөдөр ч шүүх дээр маргаантай явж байна. Тиймээс энэ чиглэлийн замыг өргөтгөн, шинэчлэх юм. 60 сая ам.доллар Азийн хөгжлийн банкны ердийн зээл гэдэг ангилалд орж байгаа. Долоон жилийн хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Дахиад 20 жил хүүгээ төлнө. Нийт 27 жилийн хугацаатай гэсэн үг. Ердийн зээл учраас 0.6 хувийн хүүтэй.

-Засгийн газраас санал оруулснаар УИХ хүүхдийн мөнгийг 80 хувьд олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу өрхийн амьжиргааны төвшин тогтоох судалгааг дахин авч эхэлсэн байна. Заавал судалгаа авах шаардлагатай юм уу? 

-УИХ-ын тогтоолын дагуу ,мөнгө авах хүсэлтэй хүүхдийн эцэг эхийн зүгээс заавал хүсэлт буюу өргөдлөө гаргах ёстой. Тэгэхээр үүний дагуу өрхийн амьжиргааны төвшин тогтоох судалгааг зайлшгүй хийж таарна. Үүний дагуу ажил үргэлжилж байна. Тогтоол гарсны дагуу зохих шатандаа ажил явж байна гэж ойлгох хэрэгтэй.

-Цалин, тэтгэвэр нэмэх асуудлыг ямар байдлаар шийдэхээр байна вэ. ОУВС-гийн төлөөлөл ирэхээр энэ талаар ярилцаж, шийдэлд хүрнэ гэсэн. Энэ талаар та мэдээлэл өгнө үү?

-ОУВС-гийн төлөөлөл маргааш буюу энэ сарын 25-нд манай улсад ирнэ. Сангийн яамны зүгээс бол уг хөтөлбөрт тусгасан яриа хэлэлцээрийнхээ дагуу ажиллаад явж байгааг хэлье. ОУВС-гийнхантай энэ удаад цалин, хөлсний талаар тухайлан ярилцах юм. Үүнд нэг зүйлийг онцгойлж хэлэхэд, Монгол Улсын эдийн засгийн өсөлт одоогоор 6.1 хувьтай, валютын нөөц гурван тэрбумд хүрсэн, улсын төсвийн тэнцэл эхний хагас жилийн байдпаар ашигтай гарсан. Оны эхнээс хойш дөрөв орчим их наяд төгрөгийн өрийг төлж барагдуулаад байна. Үүнээс хамгийн ихийг нь өнгөрсөн сард төлсөн. 753.3 тэрбум төгрөгийг өрөндөө төлсөн. Энэ нь 2018 онд төлөх нийт өрийнхөө 70 орчим хувийг эхний хагас жилдээ дарчихлаа гэсэн үг. Үүнээс томоохныг нь дурвал "Чингис" бондын 500 сая, "Дим сам" бондын нэг тэрбум юанийн өрийг бүрэн барагдуулсан. Түүнчлэн зээлжих зэрэглэл тогтоодог Фитч (Fitch) агентлагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг "В-эерэг" байсныг "В, тогтвортой" болгож, нэг шатлалаар дээшлүүлсэн. Ингэхдээ ОУВС-гийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа, тус байгууллагын төлөөлөгчидтэй хийсэн хэлэлцээр амжилттай болсон зэрэг нь зэрэглэл ахихад нөлөөлсөн гол хүчин зүйл болсон гэж мэдээлсэн. Эдгээрээс үзэхэд Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал сайжирч байна, эерэг хандлага цөөнгүй  гарч байна. Тиймээс ОУВС-гийнтай цаашдаа хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Хамтарсан хөтөлбөрөө үргэлжлүүлнэ. Энэ удаад "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-өө хэрэгжүүлэх хүрээнд цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр тухайлан ярилцах зарчим баримталж байна.

-Өмнөх Засгийн газрын үед олон төрлийн зээл авсан. Үүнээс үүдэлтэйгээр эдийн засаг уналтын байдалд шилжсэн. Томоохон хэд хэдэн өрийг дарж дууссан ч бүрэн эцэслээгүй байна гэдгийг та хэллээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар манай улс цагт хэчнээн төгрөгийн хүү төлж байна вэ?

-Ер нь 1.2 их наяд төгрөгийг хүү төлөхөөр УИХ-аас баталж өгсөн. Тэгэхээр Сангийн яам өнгөрсөн оны төгсгөлөөр өндөр хүүтэй, дотоодын бондуудаа урьдчилж төлөх, хүүг нь бууруулах чиглэлийн гэрээ хэлцлийг нэлээд хийсэн шүү дээ. Тиймээс одоогийн байдлаар, бидний тооцож байгаагаар энэ онд 1.2 биш 860-аад тэрбум төгрөгийн зээлийн хүүд төлөхөөр тооцоотойгоор ажиллаж байна. Түүнчлэн 2018 оны төсвийг батлахдаа Засгийн газарт 1.4 их наяд төгрөгийн зээл авах зөвшөөрлийг дотоодын болон гаднын үнэт цаас гаргах зөвшөөрлийг өгсөн л дөө. Тиймээс бид нэг ч төгрөгийн зээл аваагүй. Өндөр хүүтэй, арилжааны нөхцөлтэй дотоод болон гадаад бонд гаргахгүйгээр явж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийнхөө мөнгө, авч буй орлогоороо энэ бүх өрийг төлөөд, хэмжээг нь бууруулаад явж байна. 2016 оны төгсгөлийн байдлаар Монгол Улсын өрийн дарамд дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувьд хүрчихсэн байлаа шүү дээ. Харин бид тодорхой бодлогын хүрээнд ажилласны дүнд энэ оны төгсгөл гэхэд 60 хувьтай болгох бодолтой байна. Цаашлаад 2019 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувьд хүргэх зорилттой ажиллаж байна.

-Сангийн яам зөвхөн ар, зээлэнд төвлөрч ажиллаад байна гэж шүүмжлэх хүн байна. Үүнд та салбарын сайдын хувьд тайлбар өгнө үү. Өр зээл улсын эдийн засаг төдийгүй хөгжилд ямар чөдөр тушаа болж байгаа талаар тайлбарлах нь зүйтэй байх л даа? 

-Бидэнд өр зээлээ бууруулах, дуусгах маш олон шалтгаан байна. Та бүгд мэдэж байгаа. Монголчууд авсан зээлийнхээ зөвхөн хүүд 1.4 их наяд төгрөгийг төлдөг байлаа шүү дээ. Гэтэл нийт цалингийн сан нь 1.7 их наяд байх жишээтэй. Нийт цалинтайгаа тэнцэх хэмжээний мөнгийг зөвхөн хүүд төлөөд дуусгаж байсан. Үүнээс үзэхэд өрийн дарамт аль хэдийнэ улсын төсвийг идээд эхэлчихсэн байсан. Зөвхөн Дарханы чиглэлийн замтай холбож ярихад хэрвээ ийм хэмжээний мөнгийг авсан зээлийнхээ хүүд төлдөггүй байсан бол энэ байтугай хэд хэдэн зам барьчих хөрөнгө байлаа шүү дээ. Нийтдээ 700-гаад км зам барих мөнгийг зөвхөн зургаан сарын турш хүүд төлж байна. Энэ хариултаас өр зээлтэйгээ зууралдах, түүнийг төлж барагдуулж дуусгах нь ямар өндөр ач холбогдол, үр дүнтэй нь харагдах байлгүй дээ. Өр зээл эдийн засагт ямар их гай авчирдаг, улс орны хөгжлийг яаж хойш татаж байгааг ойлгож байгаа байх. Тийм ч учраас бид төсвийн сахилга батыг нэлээд чанга баримталж ажиллаж байгаа юм.

-Цэвэрлэх байгууламжийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барихаар болсон. Гэтэл уг ажлын санхүүжилт хойшлогдсон учраас ажил мөд эхлэхгүй гэх юм. Энэ үнэн үү?

-Худал мэдээлэл байна. Яагаад гэхээр цэвэрлэх байгууламжийн ажилтай холбоотойгоор би өөрийн биеэр БНХАУ-д ажиллаад ирсэн. Ингэснээр тус улстай ойлголцсон, ойрын үед тус улсын зүгээс ажил гүйцэтгэгч шалгаруулах тендерийн ажлыг эхлүүлэхээр болсон. Үүний дагуу манай улсад Хятадын талаас ажил гүйцэтгэх  компаниудын нэрийг ирүүлэхээр болсон.

 

М.Өнөржаргал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (9)

  • (202.131.249.202)

    2018-07-25

    pizdaaa mini chi ter oppshor daxi mongonvvdee oryylj ireech, tegwel ter walytiinsantai,sangvi bid amidarchixna,myysain xylgaichyyd morooroo oorsdoo tsyslaxgvi bas gadniixanii bogs doloono gene ee,vxeerei chi,

  • Зочин (66.181.186.248)

    2018-07-24

    МУУСАЙН ЮМНУУД БИТГИЙ ШИПИ АВАХ ГЭЭД БАЙ . МИНИЙ БИЧСЭНЭЭР Л БҮГДИЙГ ХИЙХ ЮМ . ХИЙХИЙН БИ ХИЙЖ АВАХЫГ НЬ ТА НАР АВЧ БАЙНА ШҮҮ .

  • зочин (202.9.42.6)

    2018-07-24

    та ИХ АРЧААТАЙ ЮМ БОЛ ЮУ ХИЙХ БАЙСАН ЮМ ВЭ?

  • Зочин (66.181.186.248)

    2018-07-24

    Арчаагүй юмнууд . Улс орноо ч олигтой аваад явчихаж чадахгүй хүнээс асууж ажлаа хийхээр ямар олиг байх вэ дээ ?

    зочин (66.181.186.248)

    2018-07-24

    та ИХ АРЧААТАЙ ЮМ БОЛ ЮУ ХИЙХ БАЙСАН ЮМ ВЭ?

  • xuch (223.38.61.3)

    2018-07-24

    Solongos d gazar nutgaa zarj dollariin saytan bolson novsh ydarsan xodolmoriin chadavargui tuxain vedee uls ex oronoo avj yvj bsan xogshchuulee xarrj vzj chadaxgyi bol chinii xereg algaa ertxen zaigaa tavij ogoo chi idej uuj xanaa biz dee chaddagt ni erhee og chinii zarj idsen chinii axiin zarj idsen ter gazar shoroog ard tvmen hexne shyy ter avsan solongosuud shigee ex oroniixoo toloo zvtgeech ee so nar yaj eh oronoo xogjvvlj bgaag medej bgaa bizdee ee

  • (103.10.21.98)

    2018-07-24

    Ардчилсан намын лай ланчигийг арилгах гэж зовж байгаа юм байна даа. Энэ эрчээрээ сайн ажиллаарай. Өргүй бол баян гэж үг байдаг.

  • Уншигч өндөр настан (112.72.11.109)

    2018-07-24

    Танай нам дандаа худлаа амлаж биелэлтээ зөрчиж бдаг ш дээ.Номтойбаяр саыд бхдаа тэтгэврийг 50мянгаар нэмнэ гэж амлачихаад талаар нь нэмсэн дүр үзүүлж хөгшчүүлээ хуураа биз дээ.Одоо нэмнэ гэж амлаж бгаа бол доод түвшнийхийг олигтойхон шиг нэм.Битгий тэнцүү нэмээд бай.Дарга цэрэг гэлтгүй бүгд л адилхан хөдөлмөрлөж бсан.улс.Сүүлийн үед тэтгэвэрт гарч бгаа хүмүүс улсад олигтой ч ажиллаж үзээгүй байж 5 жилээ ихээр төлж өндөр тэтгэвэр тогтоолгож бгаа нь шударга биш бна.Энэ тогтолцоогоо эргэн нэг харах хэрэгтэй

  • pp (202.9.42.10)

    2018-07-24

    tetgevert garah nasiig ta nar hoishluulsan bizdeee

  • Zochin (112.96.248.63)

    2018-07-24

    Zeel olgoxdoo todorxoi company tusuld ugsen baix. Tendees xedii xemjeenii mungu orj irdeg talaar medeelel sar bur ugdug bol sain baina. Bid ch bas uuniig medej baix erxtei gej bodoj baina. Sain tulj baigaa ch baigaa, muu ch baigaa, bur tulduggui ch baigaa, bur tulduggui bas deer ni zardal gargaad baij baidag ch baigaa baix daa.