Согтуугаар тээврийн хэрэгсэл барьсан 60 жолоочийг илрүүлэв
- 2018-07-26
- Орон нутаг
- 0
Нийслэл хотын хэмжээнд 2018 оны долдугаар сарын 13-ны өдрөөс "ЗУСЛАН" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхэллээ. Хяналт шалгалтаар зөвхөн нэг өдөр л гэхэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон 60 жолоочийг илрүүлж цаашид гарч болзошгүй зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлж ажиллаж байна.
Мөн Замын цагдаагийн албаны Орон нутгийн хяналтын хэлтсийн алба хаагч нар Хөвсгөл аймгийн Тариалан, Их-Уул сумын нутаг дэвсгэрт хяналт шалгалтыг эрчимжүүлэн зохион байгуулж байна. Хяналт шалгалтын хүрээнд зөөврийн хурд хэмжигчээр хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийн хурдыг хэмжиж, хүн ба ачаа тээвэр, бүрэн бус, гэрэлтүүлэх хэрэгсэлд хяналт тавьж үүрэг гүйцэтгэж байна. Жолооч та бүхэн замын хөдөлгөөндөө соёлтой оролцоорой.
М.Тогтох
Сэтгэгдэл (0)