Фото:"Эрдэнэт" үйлдвэрийн нэрэмжит даншиг наадам болж байна

"Эрдэнэт" үйлдвэрийн нэрэмжит даншиг наадам эхэллээ

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойн нэрэмжит "Эрдэнэт хурд-2018" төвийн бүсийн хурдан морьдын даншиг наадам нар, хур тэгширсэн эдгээр өдөр Орхон аймагт болж байна. Өнөөдөр наадмын хоёр дахь өдөр, Төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр болж байна. Нээлтэд "Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут болон үйлдвэр, аймгийн төр захиргааны байгууллагын удирдлагууд, "Эрдэнэт" үйлдвэрийн гадаадын түнш, зочид төлөөлөгчид оролцов.

"Эрдэнэт хурд-2018" даншиг наадамд есөн насны ажнай тоосоо өргөж, эрхий мэргэн харваачид цэц булаалдан, улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх барилдаж байна. "Эрдэнэт" үйлдвэрийн Олон нийттэй харилцах алба, TV 5, "Сүлд" хамтран орон даяар шууд дамжуулж байгаа юм. Даншиг наадам маргааш өндөрлөнө.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • зочин (122.201.22.144)

    2018-07-30

    6 сарын 27 нд эхэлсэн,арай дэндүү дээ дэндүү

  • lol (66.181.184.196)

    2018-07-28

    одоо залхадгүй юм уу