Ирэх оноос түүхий нүүрс хэрэглэхийг хориглоно

Нийслэлийн гэр хорооллын айлууд жилд дунджаар 600 мянган тонн нүүрс хэрэглэдэг бөгөөд энэ нь агаарын бохирдлын гол эх үүсвэр болдог байна. Иймд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхлэх “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох’’ тухай Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоол батлагдсан билээ.
Тухайлбал Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах хамгийн энгийн, хямд, боломжтой арга бол түүхий нүүрсийг боловсруулж түлш үйлдвэрлэх гэж үзсэн. Үүнтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулагдан сайжруулсан түлшний  эрэлт, нийлүүлэлт болон үнийн тэнцвэртэй байдлыг хангах үүрэг хүлээн ажиллаж байна. Түүнчлэн сайжруулсан түлшийг түүхий нүүрсний үнээр зарах бодлого барьж ажиллаж байгаа юм.

Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг дулааны алдагдлаа бууруулах, байгальд ээлтэй дэвшилтэт технологиос өөрийн хэрэгцээнд тохирохыг сонгож, бэлтгэлээ эртнээс хийж, түүхий нүүрснээс зайлсхийхийг уриалж байна.
Түүнчлэн энэхүү шийдвэр нь Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудад хамаарахгүй юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ТА (202.179.25.62)

    2018-08-03

    ХЭДЭН ЖИЛ ийм үлгэр ярьж бна аа ЯГ ОДОО БОЛЬ