Азийн хөгжлийн банкны нэрийг ашигласан хандивын ажилд оролцохгүй байхыг анхаарууллаа

Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас Азийн хөгжлийн банкны нэрийг ашигласан аливаа төрлийн хандивын ажилд нэгдэхгүй байхыг анхаарууллаа. Одоогоор тус банкны зүгээс тус банкны ажилтнуудын нэрийг барьсан хандивын ажил хэр зэрэг хэмжээнд зохион байгуулагдсан болон, онлайнаар, цахим шуудан, сошиал хуудаснуудад ийм төрлийн мессеж илгээсэн эсэхийг хянаж байна. Тиймээс Монголын иргэдийг ийм төрлийн цахим шуудан болон мессежид итгэхгүй байхыг уриаллаа.

Хэрэв ийм төрлийн залиланд итгэн ямар нэгэн хэмжээгээр хандив өргөсөн бол хуулийн байгууллагад хандахыг хүсчээ. Азийн хөгжлийн банк нь хөгжлийн институтын хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд олон нийтээс ямар нэгэн хэмжээгээр хандив цуглуулдаггүй, ямар нэгэн хэмжээгээр тухайн хүний хувийн мэдээлэл болон дансны хуулга ч шаарддаггүй болохыг анхааруулсан байна.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)