Дорнод аймгийн малчид газар нутгийнхаа төлөө тэмцэж байна

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын II багийн нутагт ашигт малтмалын үйл ажиллагаа эхлэх гэж байгаа “Степгоулд” компанийг эсэргүүцэж иргэд, малчид 20 хоног хугацаагүй суулт хийжээ. Тус сумын иргэд дээр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, холбогдох талуудыг байлцуулан уулзалт зохион байгуулсан байна.

Тэд “Бороогийн 70 тонн алтыг татваргүйгээр хуу хамж одсон Канадын хөрөнгө оруулалттай “Бороогоулд” хожим “Центэррагоулд” болсон компанийн охин компани “Степ гоулд” компанид газар нутгаа ухуулахгүй” хэмээн сумын иргэд олборлолт явуулах гэж буй талбай дээр гэр барин суулт хийн тэмцсэн байна. Гэвч аймгийн Засаг дарга нь жагсаал суулт хийх зөвшөөрөл өгөөгүй тул малчид иргэд барьсан гэрээ буулгаж, өөрсдийн эзэмшил талбай дээрээ суултаа үргэлжлүүлж хийж буй аж. Энэхүү газар нь малчид иргэдийн малаа бэлчээдэг гол түшиц газрын нэг бөгөөд 20 орчим зүйлийн эмийн ургамал ургадаг юм байна. Тиймээс тэд газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө өдөр шөнөгүй зүтгэж, тэмцэж байна.

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • зочин (202.131.233.190)

    2018-08-07

    маш зөв дэмжиж бна амжилт тэр засаг дарга хужаа болиочээ энэ болорчулуун бөөн жүжиг монрос-ыг дүүдээ өгч цөлмөсөн новш юмыг шийдвэрлэхгүй ээ хжуаа нараас хахуул авах гэж яваа

  • БУРИАДЫН ДОГШИН СҮНС (64.119.26.35)

    2018-08-06

    ЗӨВӨӨ ЗӨВ ЦАГААНОВООЧУУДАА БИТГИЙ БУУЖ ӨГӨӨРЭЙ. МОНГОЛ УЛСЫН ГАЗАР НУТАГТ БАЙГАА ӨНГӨТЭЙ ӨӨДТЭЙ БҮХНИЙГ ХУУ ХАМСАН НААД ЛУЙВАРЧИНГУУДАА АЛСАН Ч БАГАДАНА ШҮҮ. БИТГИЙ УХУУЛ БОЛОХГҮЙ БОЛ НААДУУЛЫГ ЧИНЬ ТЭНГЭР НИРГЭНЭ

  • Зочин (202.131.227.174)

    2018-08-06

    Газрын наймааг эрх мэдэдтэнгүүд хийдэг шүү дээ. Томчууд өөрсдийн хөрөнгөө арвижуулахын төлөө улсаа зарж байна шүү дээ.үүнийг хараад сууж байдаг цагдаа, шүүх, хяналтын , байгаль орчны албад хөөрхий еөө

  • зочин (182.160.33.212)

    2018-08-06

    Монголд Эрдэнэт Оюу толгой,Таван толгой гурав ард түмнээ хангалттай тэжээж улс орон хангалттай хөгжих боломж байсаар байтал ямар муухай шуналтай хүмүүс байдаг байна аа .Дэмжиж байна сайн тэмц ард түмээн.Хойч үедээ эрдэнэсээ үлдээе ..Тийм үү?

  • зөв (124.158.113.11)

    2018-08-06

    гадныхантай ганзага нийлсэн урвагчдыг хараад хэрэггүй. Өөрсдөө газар нутагаа хамгаалья. Битгий оруул

  • гийчин (202.131.230.238)

    2018-08-06

    эх орноо хамгаалж байгаа малчиддаа талархая. төр засгийн толгойд сууж байгаа эрхэмүүд шийдвэрээ гаргах хэрэгтэй байна

    зочин (202.131.230.238)

    2018-08-06

    Монголд Эрдэнэт Оюу толгой,Таван толгой гурав ард түмнээ хангалттай тэжээж улс орон хангалттай хөгжих боломж байсаар байтал ямар муухай шуналтай хүмүүс байдаг байна аа .Дэмжиж байна сайн тэмц ард түмээн.Хойч үедээ эрдэнэсээ үлдээе ..Тийм үү?