Хүчтэй үерийн улмаас төмөр замын хөдөлгөөн хаагдлаа
- 2018-08-12
- Байгаль орчин
- 1
Өнгөрсөн шөнө орсон хүчтэй усархаг аадар борооны улмаас үер бууж Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын 747-р км-ын 9-р зуутад Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг 04:50 минутын орчим замаас гарчээ. Үүний улмаас галт тэрэгний зүтгүүр унаж, 4 вагон замаас гарсан байна. Уг галт тэргэнд нийт 328 хүн зорчиж байжээ. Галт тэрэг саатахаас 20 минутын өмнө Замын Үүд-Улаанбаатар чиглэлийн олон улсын 33-р галт тэрэг хэвийн явж өнгөрсөн байна.
Одоогоор галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн хаагаад байна. Байгалийн гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн нөхцөл байдлыг арилгахаар УБТЗ-ын холбогдох алба хэлтэс, төмөр замчид, ОБЕГ-ын шуурхай бүлэг ажиллаж байна. Ойрын өдрүүдэд нутгийн өмнөд хэсгээр орж байгаа хүчтэй усархаг аадар борооны улмаас зам тээврийн хөдөлгөөнд ихээхэн хүндрэл бэрхшээл учруулж байна.
Сэтгэгдэл (1)
Үнэн (98.144.97.246)
Үе үеийн дарга нар нь Урсгал засварын мөнгийг нь идсэнээр дэр мод, нэмэлт шороо асгах ,чигжих гэх мэт засвар ер хийгдээгүй. Аргагүй шүү дээ...