НҮБ-ын байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага салбарын хөгжлийг бүх талаар дэмжиж ажиллана

 

        НҮБ-ын байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Кумар Ахужа Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь  суурин төлөөлөгчөөр томилогдсон талаарх итгэмжлэх захидлаа гардуулж хамтын ажиллагааны талаар уулзалт хийлээ.

Ноён Винод уулзалтын эхэнд Эрхэм сайдад цаг зав гарган хүлээж авч уулзаж байгаад талархал илэрхийлэхийн ялдамд Монголчуудын төлөө ажиллах боломж олдсонд баяртай байгаагаа илэрхийллээ.

Энэхүү уулзалтаар ХХААХҮ-ийн сайдын зүгээс малын эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллах, чингэхдээ эрсдлээс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч холбогдох арга хэмжээг авч ажиллах талаар тодорхой чиглэл өгөв. ХХААХҮЯ нь болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхээр мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх, малын үүлдэр угсааг сайжруулах ажлыг орон даяар эхлүүлэн ажиллаж байгааг ХХААХҮ-ийн сайд онцлон хэлж энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

     Мөн уулзалтын үеэр НҮБ-ын ХХААБ-тай хамтран ойн зурвас бий болгоход,  Даян дэлхийн байгаль орчны сангийн тусламжаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарч хамтран ажиллах талаар ярилцаж, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэх, Бэлчээрийн тухай хуулийг батлуулахад хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Ноён Винод Ахужа жил бүр зохион байгуулдаг Дэлхийн хүнсний өдрийг ирэх 10 дугаар сард зохион байгуулахад дэмжиж ажиллах хүсэлт тавилаа. Сайд Б.Батзориг Монгол Улсын хүнсний асуудал манай яамны эрхлэх асуудал учраас онцгой ач холбогдол өгч ажлын хэсэг байгуулж, дэмжиж хамтран зохион байгуулахаа илэрхийлэв.

Эх сурвалж: ХХААХҮЯам

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)