Дүүргээрээ биш нийтээрээ хэрэгжүүлье

 “Агаарын тухай хуулийн 20.5 дахь хэсэгт агаар хамгаалах зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, талбайд тодорхой төрлийн тээврийн хэрэгсэл нэвтрэн орохыг сум, дүүргийн Засаг даргын шийдвэрээр хориглох буюу хязгаарлаж болно гэж заажээ. Энэ заалтын дагуу Баянгол дүүргийн Засаг дарга шийдвэр гаргаж, мөрдүүлэх болжээ.

Гэвч энэ дан ганц дүүргийн хувьд хэрэгжих асуудал биш. Улс даяараа энэ асуудлыг шийдэх ёстой. Хотын хаа сайгүй хар утаа суунаглуулан давхих автомашин таарна. Холын замд явахад хар утаа татуулсан машины ард явахад тэр хавийн орчинг харж чадахгүйгээсээ болж авто осол гарах тохиолдол бий. Иргэдийн эрүүл мэндэд ч хор нөлөөтэйг эмч нар хэлдэг. Тиймээс нэг нэгээрээ бус нийтээрээ энэ асуудлыг шийдэж чадвал үр дүн илүү байх болно.

Г.НЯМСҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)