Жаргалант сумын хичээлийн шинэ жилийг хойшлуулжээ
- 2018-08-28
- Орон нутаг
- 0
Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт хүн, малын гоц халдварт “Боом” өвчин гарсан. Үүнтэй холбогдуулан БСШУС-ын сайдын тушаалаар тус суманд сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, ЕБС, их, дээд сургууль, коллежийн 2018-2019 оны хичээлийн жилийн эхлэх хугацаанд өөрчлөлт оруулж, хичээлийн жилийн эхлэх хугацааг есдүгээр сарын 10-ны өдөр хүртэл түр хугацаанд хойшлуулжээ.
Мөн энэ хугацааны хичээл, сургалтын үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөр бүрэн хэрэгжсэн байх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан цэцэрлэг, сургуулийн орчин, анги танхимыг халдваргүйжүүлэх, ариутгал хийх, багш, суралцагчийг хамарсан нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг Ховд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар болон өмчийн бүх хэлбэрийн сургууль, цэцэрлэгийн дарга, захирал, эрхлэгч нарт үүрэг болгов.
Сэтгэгдэл (0)