Шинзо Абэ В.Путинтэй тохиролцоно гэв
- 2018-09-04
- Дэлхий
- 2
Владивосток хотноо энэ сарын 11-13-нд болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй чухал хэлэлцээр хийж, тулгамдсан сэдвээр тохиролцоонд хүрэх бодолтойгоо Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдлээ. “Sankei” сонинд өгсөн ярилцлагадаа Шинзо Абэ “Япон улсын умард нутаг дэвсгэрийн бүрэлдэхүүнд багтдаг дөрвөн арлын харьяаллыг шийдвэрлэж, энхийн гэрээнд гарын үсэг зурах бодолтой байна” гэжээ.
“Sankei” сонинд тэмдэглэснээр, В.Путин, Шинзо Абэ нар Владивосток хотноо 22 дахь удаагаа уулзах гэж байна. Дэлхийн II дайны үр дүнгээр энхийн гэрээ боловсруулах зөвлөлдөөнийг Орос, Японы эрх баригчид өнгөрсөн зууны дунд үеэс завсарлагатайгаар боловсруулсаар ирсэн. Энхийн гэрээ байгуулахад саад болж буй гол шалтгаан нь дайны үр дүнд ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд орсон Итуруп, Кунашир, Шикотан зэрэг өмнөд Курилийн дөрвөн арлын харьяаллын асуудал юм. Япон улс эдгээр арлыг өөрийн нутгийн нэг хэсэг хэмээн үздэг. Харин ОХУ-ын Гадаад хэргийн яам эдгээр арлыг олон улсын эрх зүйн зохих баримт бичгийн дагуу маргаангүй Орост харьяалагдана гэж удаа дараа мэдэгдсэн билээ.
М.Тогтох
Сэтгэгдэл (2)
ЗОЧИН (202.21.124.19)
Оросууд тэр 4 арлыг өгөхгүй ээ. Угаасаа түүх үзэхэд оросын нутаг дэвсгэр шүү дээ. Тэр байтугай Аляск ч оросын нутаг, оросын хаан л өрд өгяихсөн болохоос.
(37.123.160.214)
teneg ivanuud