Меган Маркл анхны ярилцлагаа өгчээ
- 2018-09-05
- Дэлхий
- 1
Английн хатан хааны гэр бүлийн шинэ гишүүн, гүнгийн ахайтан Меган Маркл ITV сувагт ярилцлага өгчээ. Энэ нь түүний хатан хааны бэр болсныхоо дараа өгсөн анхны ярилцлага юм. “Оксфорд” кино студийн бүтээл болох “II Элизабета-Дэлхийн хатан хаан” баримтат киноны нэг хэсэг болох Меган Марклын ярилцлага, хөрөг нэвтрүүлгийг энэ сарын дундуур олон нийтэд цацах аж. “Дэйли мэйл” сонинд бичсэнээр “Меган Марклын намтар энгийн бөгөөд түүнийг зургаан настайд эцэг эх нь салсан байна. Гүнгийн ахайтны аав Томас Маркл “Married... with Children”, “General Hospital” гэх гэрийн эзэгтэй нарт зориулсан телевизийн шоуны гэрэлтүүлгийг хариуцдаг байсан бол ээж Дориа Радлан нь афро америк гаралтай, йогийн багшаар ажилладаг байв. Меган намтраа олон нийтээс нуудаггүй ба эцэг эхээрээ үргэлж бахархдагаа ярилцлагадаа өгүүлжээ. Түүнд боломж гарч ирэх бүрт Меган эцгийгээ “Emmy”-гийн шагнал хүртэж байсныг, мөн ээж нь “Didi Hirsch” эмнэлэгт сайн дурын ажилтан гэдгийг хэлсэн” байна.
Х.Заяа
Сэтгэгдэл (1)
(103.111.68.3)
Энэний царай нэг л биш ээ. харц марц нь нэг л хөсрий