“Google” нууц хэлэлцээрээ зогсоолоо
- 2018-09-05
- Дэлхий
- 0
“Google”, “Mastercard” компани хэрэглэгчдийн жижиглэн худалдан авалттай холбоотой мэдээлэл цуглуулах зар сурталчилгааны нууц хэлэлцээрээ зогсоосон талаар эх сурвалж мэдээллээ. Дөрвөн жил орчим үргэлжилсэн энэхүү бизнесийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд “Google” компани хэрэглэгчдийн жижиглэн худалдааны зарцуулалттай холбоотой мэдээлэл авсныхаа төлөө “Mastercard”-т олон сая ам.доллар төлснийг онцолжээ. Энэхүү хэлэлцээний талаарх мэдээлэл өмнө нь гарч байгаагүй аж.
Энэ төрлийн хэлэлцээ “Google” тэргүүтэй технологийн компаниуд хэрэглэгчдийн мэдээлэлд нууцаар нэвтэрдэгтэй холбоотой асуудлыг даамжруулж байгааг шинжээчид онцолж байна. Хүмүүс дэлгүүрээс хийдэг худалдан авалт нь цахимаар хийж буй худалдан авалттай нь холбогддог талаар мэддэггүй гэж цахим нууцлалын мэдээллийн төвийн шинжээчид онцолжээ. Түүнчлэн компаниуд үйл ажиллагаа, эрхийнхээ талаар хэрэглэгчдэдээ хангалттай мэдээлэл өгдөггүй гэж шүүмжилсэн байна.
Х.Заяа
Сэтгэгдэл (0)