Жэби хар салхины улмаас Японд 7 хүн нас баржээ

Япон улсыг сүүлийн 25 жилд тохиогоогүй хүчтэй хар салхи дайран өнгөрч байна. Жеби гэх уг хар салхины улмаас 7 хүн нас барж, 160 гаруй хүн гэмтэж бэртсэн талаар NHK дамжууллаа. Жеби хар салхи Токушима мужид хамгийн хүчтэй байсан талаар Японы цаг уур судлалын хүрээлэн мэдээллэв. Хар салхины хүч 140км/ц-аас 165 км/ц хүрч ширүүсчээ.

Хар салхины улмаас Нишиномий хот дахь машины агуулахад гал гарч, 100 гаруй автомашин шатсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Хүчтэй дэлбэрэлт болж магадгүй байгаа учир гал сөнөөгчид ослын газар руу иргэдийг нэвтрүүлэхгүй байгаа гэнэ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)