95 настай шумбагч 40 метрийн гүнд хүрч амжилт гаргав
- 2018-09-05
- Дэлхий
- 0
Дүрс үзэх
Дэлхийн хамгийн ахмад гүнийн шумбагч Гиннесийн дээд амжилт тогтоожээ. Их Британийн иргэн Рэй Вулли 95 насныхаа төрсөн өдрөөр өөртөө бэлэг болгож, гүнийн шумбалт хийсэн байна. Тэрбээр залуу шумбагчдын хамт 1980-аад оны үед далайд осолдсон “Зенобия” хөлөг хүртэл буюу 40.6 метрийн гүнд хүрчээ.
Ингэснээр Вулли өнгөрсөн жил тогтоосон хувийн амжилтаа ахиулсан байна. Рэй Вулли гүнийн шумбалтаар 60 жил хичээллэж байгаа бөгөөд Кипр аралд сүүлийн жилүүдэд амьдрах болжээ. Тэрбээр өнгөрсөн жил төрсөн өдрөөрөө 40 метрийн гүнд шумбалт хийсэн байна.
Х.Заяа
Сэтгэгдэл (0)