Английн миссийн тэмцээнд хижабтай бүсгүй оролцжээ
- 2018-09-06
- Дэлхий
- 1
Английн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд исламын шашинт оюутан бүсгүй хижаб өмсгөлтэйгөө оролцжээ. Сара Ифткаар гэх 20 настай, Английн Хаддерсфилд их сургуулийн хуулийн ангийн оюутан бүсгүй 60 жилийн түүхтэй уг тэмцээний исламын шашинт анхны оролцогч гэдгээрээ олон улсад анхаарал татаж байна. Хэрвээ Сара Английн мисс тэмцээнд түрүүлбэл Англи улсыг төлөөлөн Хятадад зохион байгуулагдах 2018 оны дэлхийн мисс тэмцээнд оролцох эрхтэй болох юм. Сара 16 настайдаа өөрийн хувцас загварын бизнесийн гарааг эхэлсэн. Дэлхийн гэсэн тодотголтой хэд хэдэн тэмцээнээс “Зорилго бүхий гоо үзэсгэлэн” уриагаараа энэхүү тэмцээн ялгардаг. Оролцогчид нь ч хүмүүнлэгийн ажилд ач холбогдол өгч эртнээс бэлтгэдэг аж. Өөрөөр хэлбэл, авьяас, спорт, хүмүүнлэгийн ажил зэргээс аль нэгийг нь сонгон авч онцгойрохыг чухалчилдаг. Тийм ч учраас, Сара өөрийн бизнесээр дамжуулж дэлхийн миссийн тэмцээнд орвол энэ төрөлд хүч үзэх төлөвлөгөөтэй байгаа юм. Английн мисс тэмцээний финалын шатанд нийт 50 гоо бүсгүй өрсөлдөж байна. 1951 онд анх дэлхийн мисс тэмцээнийг Англи улсад зохион явуулж байсан бол 68 дахь удаагийн шалгаруулалт Хятадын Саньяа хотноо болно.
Сэтгэгдэл (1)
iii (49.0.137.164)
II yanaa ymar aimaar hud homsog we ii la la jinhene LAL ehner baina daa