“Тоёота” нэг сая орчим автомашинаа эргүүлэн татна
- 2018-09-07
- Дэлхий
- 0
Японы автомашин үйлдвэрлэгч томоохон компаниийн нэг “Tоёота” гал гарах эрсдэлтэй гэх шалтгаанаар хос хөдөлгүүр бүхий “Prius”, “Prius plug-in hybrid” болон “C-HR SUV” загварын нэг сая орчим автомашинаа эргүүлэн татаж, цахилгааны систем дэх доголдлыг нь засварлахаар болсноо зарлалаа. Эдгээр автомашины талаас илүү хувь нь Японд, 200 мянга орчим нь АНУ-д харин үлдсэнийг нь Европ болон бусад улсын зах зээлд борлуулсан аж. Эргүүлэн татахаар болсон автомашинуудыг 2015 оны зургаадугаар сараас 2018 оны тавдугаар сарын хооронд үйлдвэрлэсэн байжээ. “Tоёота” компанийн “Prius” загварын автомашинд өмнө ч мөн доголдол гарч байсан юм. Тодруулбал, тус компанийнхан 2016 онд аюулгүйн дэр болон тоормост нь доголдол гарсан 1.7 сая ширхэг автомашинаа эргүүлэн татаж байсан билээ.
У.Орхон
Сэтгэгдэл (0)