Карла Бруни аялан тоглолт хийнэ
- 2018-09-08
- Дэлхий
- 0
Дуучин, загвар өмсөгч, Францын тэргүүн хатагтай асан Карла Бруни Европ, Өмнөд Америк, Ази болон Хойд Америкаар аялан тоглолтоо хийх гэж байна. Тэрбээр “Hello” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Урт хугацааны аялан тоглолт тул тоглолтоо дуусгаад гэр бүлдээ илүү их анхаарал хандуулах болно. Нөхрийгөө Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд би уран бүтээлээ орхиогүй.
Тухайн үед бичсэн дуугаараа “French Touch” цомгоо гаргасан. Нөхөр маань урлагаас илүү шинжлэх ухаанд татагддаг. Тэрбээр их романтик учраас “АВВА” хамтлагийн “Winner takes it all” дуунд дуртай. Би энэ дууг түүнд зориулж олон удаа дуулж өгсөн. Дуучин гэдэг ичмээр ажил огтхон ч биш. Хандивын үйл ажиллагаа, сайн үйлсийн аян гэх өөрийнхөө хүсч мөрөөдөж явсан олон ажлыг хийж гүйцэтгэх завшаан надад олдсон болохоор тэргүүн хатагтай байх хугацаа маань үнэхээр гайхалтай өнгөрсөн” хэмээжээ.
Б.Номуун
Сэтгэгдэл (0)