Эверестийн оргилд хүүхдүүд гарчээ
- 2018-09-11
- Дэлхий
- 1
Энэтхэгийн алслагдсан буйд суурингийн 13-18 насны таван хүүхэд дэлхийн дээвэр Эверестийн оргилд гарсан нь олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийн онцлох сэдэв боллоо. Эверестийн оргилыг 10 хүүхэд зорьсноос Маниша, Умакант Мадави, Пармеш Аале, Викас Соям, Кавидас Катмоде нар зорилгодоо хүрчээ. Эверестийн оргилд 13 насандаа амжилттай гарч, хамгийн залуу авирагч болсон энэтхэг охин Малаватх Парнагийн амжилтаас эдгээр хүүхэд урам зориг авсан аж. Тэд бусад авирагчийн адилаар Эверест ууланд авирахдаа Балбын талаас эхэлсэн бөгөөд энэ улиралд тухайн ууланд авирах эрхийг 300 гаруй хүнд олгосон байна. Харин хүүхдүүдийн авиралтыг санаачилсан Чандрапур дүүргийн захирагч Ашустош Салил гэгч Махараштрагийн Засгийн газарт хүсэлт гаргаж, 40 сая рупи буюу 570 мянга гаруй ам.долларын санхүүжилт авчээ. “Бид тэдгээр хүүхдийн өөрсдөдөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх хийгээд бусад хүнд урам зориг өгөх зорилгоор үүнийг хийсэн” гэж А.Салил ярьжээ.
Х.Заяа
Сэтгэгдэл (1)
(73.200.190.195)
enetheguud iim aimaar hugshun tsaraitai yumuu.13 tai huuhed gej haragdahgui l bainadaa.