В.Путинийг огцрохыг шаардсан байна
- 2018-09-11
- Дэлхий
- 3
Тэтгэврийн насыг нэмэх болсонтой холбогдуулан улс даяар эсэргүүцлийн жагсаал болсон байна. Жагсагчид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг огцрохыг шаарджээ. Өчигдөр болсон жагсаалыг ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный удирдсан байна. Эрх баригчдын мэдээлснээр, Москва хотын төв талбайд болсон жагсаалд 2000 орчим иргэн оролцжээ. ОХУ- ын Засгийн газар тэтгэвэрт гарах насыг таван жилээр нэмэхээр төлөвлөснөөр эрэгтэй хүн 65, эмэгтэйчүүд 60 настайдаа тэтгэвэрт гарах болж байгаа юм.
Энэ шийдвэр нь ирэх жилээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм. Өнгөрсөн зургаадугаар сард уг төлөвлөгөөг олон нийтэд танилцуулсны дараа В.Путинийг дэмжигчдийн үнэлгээ 80-аас 65 хувь болж буурсан байна. ОХУ-ын иргэдийн дундаж наслалт 70 байдаг бөгөөд үүнийг АНУ болон Европын орнуудтай харьцуулахад доогуур үзүүлэлт юм.
Б.Номуун
Сэтгэгдэл (3)
зочин (202.21.124.18)
Ёстой бүтэхгүй ... мөнгөөр захиалгын улс төр хийдэг. Орос том гүрэн. Сайны хажуугаар саар зүйлүүд байж л байгаа. Аль ч улс тийм л шүү дээ. Харин АНУ өрсөлдөгч болон баялагтай орнуудын сөрөг хүчийг ивээлдээ авч, дотроос нь хагалан бутаргах, заримд нь шууд цэргийн халдлага хийх зэргээр дэлхийн "хулигаан" шиг л ажиллахым даа.
ЗОЧИН (202.21.124.18)
Навальный бол АНУ-ын агентлагуудаас "ногоон"-оор тэжээгдсэн гар шүү дээ. Түүний авилгыг илчилж хэвлэл, мэдээлэлд цөөнгүй удаа баримт нотолгоог нийтэлсэн. Ер нь оросын либералууд л оросын хөгжлийг боомилно.
dsj (64.119.18.188)
2000 huniig uls dayar gedeg yum uu? oros ulsiin hun am hed bilee ?