Н.Цэрэнбат: 199.7 тэрбум төгрөгөөр агаарын бохирдлыг мэдэгдэхүйц бууруулна

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос өнгөрсөн жил орчмын хугацаанд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажлаа УИХ-ын гишүүдэд тайлагналаа. Хуралдаанд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэд дарга, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын Байгаль орчин, ХХАА-н байнгын хорооны дарга Б.Элдэв-Очир, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Л.Болд нар болон холбогдох албаныхан оролцжээ. Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат УИХ-ын даргын захирамжийн дагуу байгуулсан агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийнхэн өвлийн улиралд агаарын бохирдол ихтэй бүсүүдэд ажилласны үр дүнд тулгуурлан хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулсан юм.

Агаарын бохирдлын асуудлыг хариуцсан агентлаг байгуулж, ирэх оны төсөвт 199.7 тэрбум төгрөг төсөвлүүлж чадвал агаарын бохирдол нийслэлийн хэмжээнд мэдэгдэхүйц буурах боломжтойг тэрбээр танилцуулжээ. Мөн Засгийн газраас ирэх оны тавдугаар сараас эхлэн нийслэлд түүхий нүүрс оруулж ирэхийг хориглосонтой холбоотойгоор сайжруулсан түлшээр айл өрхийг хангах ажил ахицтай байгааг мэдэгдсэн юм. Үүний дараа ЭМЯ, “Тавантолгой түлш” ХХК, “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-аас агаарын бохирдлын эсрэг хийхээр төлөвлөж байгаа ажлаа танилцуулав. ЭМЯ-ны хувьд агаараар халдварлах өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, зөвлөгөө гаргах, амны хаалт хэрэглэж заншихыг уриалах зэрэг урьдчилан сэргийлэх ажлуудад шаардлагатай санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгаж өгөхийг хүслээ. Харин “Тавантолгой түлш” ХХК сайжруулсан түлшээр Улаанбаатарын иргэдийг хангах ажлыг хэрхэн хийж байгаа талаараа мэдээлэл өгсөн бол “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-ынхан иргэдэд гэрийн дулаанаа хэрхэн удаан хадгалах талаар сургалт, сурталчилгаа хийхээр Засгийн газартай хамтарч ажиллаж байгаагаа танилцуулжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (43.228.128.195)

    2018-09-13

    хуцна биз

  • чулуун (202.179.26.56)

    2018-09-13

    агаарын бохирдол гээд идэж ханахгүй юм даа. энэ сайд бас л баахан мөнгө идэх нээ. өмнө идсэн нь багаджээ дээ....новшнууд